Cashly АППЛИКЕЙШНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Та манай үйлчилгээг ашиглахаасаа өмнө "МОНГОЛИАН ЮНАЙТЕД КРЕДИТ" ХХК-ийн "Cashly" аппликейшний энэхүү нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

Холбогдох хууль тогтоомж, мэдээллийн аюулгүй байдлын стандарт, шаардлагад нийцсэн бодлого, журмыг боловсруулан байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжилтийг хянах байдлаар тасралтгүй сайжруулан ажиллана.
Хэрэглэгч болон харилцагч байгууллагын мэдээллийг үнэ цэнэтэй мэдээллийн хөрөнгө гэж үзэн, үнэн зөв, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллах бөгөөд өөрийн мэдээллийг хэрэгтэй үедээ харах, авах боломжийг нээлттэй байлгаж, зөвшөөрөлгүйгээр задруулах, засварлах, устгахаас сэргийлнэ.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай техник технологи, хүний нөөц болон санхүүгийн нөөцөөр тогтмол хангаж, дэвшилтэт технологийг ашиглан байгууллагын мэдээллийг алдагдахаас сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн, хэрэглэгч болон харилцагч байгууллагуудад мэргэжлийн түвшний үйлчилгээг үзүүлнэ.
Бид туслан гүйцэтгэгч, хамтран ажиллагч бүх байгууллагад мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар зохих шаардлагуудыг тавьж, тогтмол мэдээлэл солилцох замаар оролцоог хангана.
Бид ажилтнуудынхаа мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг тогтмол дээшлүүлэх, ур чадвараа тасралтгүй сайжруулах боломжийг бүрдүүлэн, өдөр тутамдаа хэвшүүлэх дадлыг бий болгоно.

ЦАХИМ ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ

Cashly нь Хэрэглэгчийн мэдээллийг Хэрэглэгчээс өгсөн зөвшөөрлийн дагуу тухайн зөвшөөрөлд заасан зорилгоор авч ашиглана.

ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛТ

Аппликейшний программ хангамж нь хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгална.
Аппликейшний программ хангамж болон систем нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцөлийг бүрэн хангасан байна. Хэрэглэгчийн мэдээлэлд хувийн мэдээллээс гадна Cashly-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.

Аппликейшний программ хангамж нь хэрэглэгчийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлж, үйлчилгээ авахад саадгүй түргэн, шуурхай, эрсдэлгүй төлбөр тооцоог дамжуулах зорилгоор дараах хувийн мэдээллийг цуглуулна. Үүнд:

  • Хэрэглэгчийн овог, нэр, регистерийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар
  • Оршин суугаа хаяг
  • Холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг
  • Үйлчилгээнд хандсан төхөөрөмжийн IP, ID хаяг болон хандалтын түүх
  • Аппликейшний хэтэвчээр хийгдсэн төлбөрийн гүйлгээний мэдээлэл
  • Хэрэглэгчийн утасны зургийн цомог болон контактын мэдээлэл

Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглах бөгөөд бусад зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд задруулахыг хориглоно. Үүнд:

  • Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд гаргаж өгөх;
  • Зээлийн эрхийн тооцоолол хийх, зээлийн эрхийн хэмжээг тооцоолох;
  • Зээл олгоход ашиглаж буй программ хангамж, аппликейшнд хөгжүүлэлт хийх зорилгоор программ хангамж хөгжүүлэгч байгууллагуудад гаргаж өгөх;
  • Зээл эргэн төлүүлэх зорилгоор ажил олгогч байгууллагад шаардлагатай мэдээллийг хүргүүлэх.

Хэрэглэгчид аппликейшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлалыг хангах үүрэгтэй. Үүнд:

  • Аппликейшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
  • Гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсний улмаас үүдэн гарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;
  • Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан тохиолдолд бусдад нээлттэйгээр хадгалахгүй байх;
  • Аппликейшний ямар ч гүйлгээний мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх.